INTERVIEW ENGLISH

MASTERCLASS

Confidently Pass Your Australian Job Interview – English Speaking Class for International Students

Мэргэжлээрээ ажилд орох гэдэг нь олон улсын оюутнуудын хувьд маш том CHALLENGE байдаг. Энэ том давааг амжилттай давахад нь тусалж, замыг нь дөтлөхөд мэргэжлийн зөвлөгөө өгөх нь Карьер Ментор хүний хамгийн том зорилго билээ. Хэдийгээр маш өндөр боловсролтой, чадвартай, ажилдаа сайн байсан ч, ярилцлагадаа өөртөө итгэлгүй байх, буруу үг сонгох, чөлөөтэй ярихгүй байгаа мэт нөхцөл байдлуудын улмаас ажлын ярилцлагадаа бүдрэх тохиолдол цөөнгүй.

Австралид мэргэжлээрээ ажилд орох шат дамжлагуудын хамгийн чухал хэсэг, хамгийн том асуудал нь "ажлын ярилцлагыг амжилттай давах" байдаг нь энэ олон жилийн менторын туршлагаас харагддаг. Тиймээс, Монголчууддаа ажлын ярилцлагад тэнцэхэд нь зориулсан цоо шинэ хөтөлбөрөө мэргэжлийн англи хэлний багштайгаар эхлүүлж байгаагаа дуулгахад таатай байна.

Энэ хөтөлбөрт хамрагдсанаар та:

  • Англи хэлэндээ итгэлгүй байсан бол чөлөөтэй хариулах хэмжээнд итгэлтэй үгийн баялагтай болж,

  • Ямар асуултуудад, хэрхэн хариулахаа мэдэхгүй байгаа эргэлзээгээ тайлахын зэрэгцээ

  • Нетворкинг эвент, арга хэмжээнд очихдоо хэрхэн өөрт ашигтайгаар нөхцөл байдлыг эргүүлж, ярилцлага өрнүүлэх талаар мэдлэгтэй болох юм.

'Interview English' англи хэлний ярианы анги нь таныг өөртөө итгэлтэйгээр ажлын ярилцлаганы шатыг амжилттай давахад шаардлагатай англи хэлний ур чадварыг олгоход чиглэгдсэн.

CAREER BLOSSOM

'Interview English' Speaking Class

Хичээлийн сэдэв

Role Play хийнэ:

  • Нетворкинг эвентэд очих үед

  • Утсаар ярилцлаганд орох үед

  • Онлайн ярилцлага хийгдэх үед

  • Биечлэн очиж ярилцлага хийгдэх үед

  • Ажлын эхний өдөр

Хүлээгдэх үр дүн

  • Ажлын ярилцлаганд өөртөө итгэлтэйгээр орох

  • Санаагаа цэгцтэй, зөв илэрхийлж сурах

  • Small talk хийж сурах

  • Нетворкинг эвентэд өөрийгөө зөв илэрхийлж сурах

Хэнд тохиромжтой вэ

  • Австралид ярилцлаганд орохоор бэлдэж буй

  • Дуудлага, англи хэлний яриагаа "ажлын ярилцлага" -ны түвшинд голчилж сайжруулмаар байгаа

  • Илүү өөртөө итгэлтэйгээр, цэгцтэй ярьж сурмаар байгаа хүмүүст

САНААЧЛАГЧ

Жана | Career Mentor

Австралийн ажлын ярилцлаганд амжилттай тэнцэхийн тулд танд байх шаардлагатай англи хэлний ур чадвар, өөртөө итгэх итгэл, өөрийгөө цэгцтэй илэрхийлэх чадварыг олгохоор зөвхөн танд зориулан энэхүү төслийг санаачлан, өөрийн ур чадвар, туршлага, сэтгэлээ шингээн хичээлийн хөтөлбөрийг боловсруулж, эхлүүлэхэд бэлэн боллоо.

БАГШ

Sai | English Teacher

15+ жил 1000+ оюутнуудад англи хэл заасан мэргэжлийн англи хэлний багш, үүнээс 7 жил Монгол хүмүүст англи хэл заасан туршлага дээрээ үндэслэн, Жана Карьер Менторын боловсруулсан "Ажлын Ярилцлага" англи хэлний хөтөлбөрийн дагуу хичээл орж, хүн тус бүрд хэрхэн англи хэлээ сайжруулах зөвлөгөө өгч, дасгал ажлууд хамт хийнэ.

Түгээмэл асуултууд

Бүртгүүлсний дараа яах вэ?

Онлайн платформ руу орох заавар бүхий е-мэйл очино. ZOOM link болон бусад мэдээлэл онлайн платформ дээр орсон байгаа. Хэрвээ асуудал гарвал hello@careerblossom.com.au хаяг руу мэйл бичээрэй.

Нөхөж үзэх боломжтой юу?

60 хоногийн хугацаанд онлайн флатформ дээр хичээлүүдийн рекорд хадгалагдана.

Reliable Insights, Expert Guidance, Updates, Tools, and Valuable Resources.

Stay informed with valuable tips delivered straight to your inbox.